8-р БАГИЙН МАЛЧИН ТОГООЧИЙН ТӨМӨРМӨНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

“Монгол Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон Баруун-Урт сумын 8-р багийн малчин Тогоочийн Төмөрмөнх, Гэргий Шагдарын Доржрагчаа нарт аймгийн Засаг дарга М.Идэрбат, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар болон сум орон нутгийн удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

1998 оноос мал маллаж 2000 онд  анх гэр бүл болоход 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Энэ жил хаваржилт сайхан болж 600 гаруй эх малаас төл хүлээн авчээ.  Ажилч хичээнгүй аав, ээжийнхээ малч удмыг залгаж, хорь гаруй жил мал аж ахуйн салбарт ажиллаж өнөөдрийн энэ сайхан амжилтад хүрч байна. Тэрээр  мал ажуйн уламжлалт арга ухаанаа орхигдуулахгүй байх, хашир малчдын цөлх ухаанаас залуу малчид суралцах хэрэгтэй гэдгийг   “Улсын аварга” малчин онцолж байлаа.

 

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *