ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

 

Суманд өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, сумын бизнес орчинг сайжруулах зорилгоор Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2021 оны 03 сарын 15-ний өдрөөс 26-ныг хүртэл Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт 3 тоот өрөөнд хүлээн авна.

ТӨСЛИЙГ ДАРААХ ЧИГЛЭЛД АВНА.

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл
  • Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Төмс хүнс ногооны үйлдвэрлэл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээ хангах
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Гурил гуриалан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Нийтийн ахуйн үйлчилгээ /оёдол, гуталчин, модон болон төмөр эдлэл, стандартын шаардлага хангасан цаасан болон даавуун уутны үйлдвэрлэл/, бусад шинэ санал санаачилагыг  дэмжинэ.

Сум хөгжүүлэх сангаас зээл хүсч буй иргэн, аж ахуй нэгж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Тухайн суманд буюу байнга оршин суугч байна.
  2. Сум хөгжүүлэх, болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, бусад арилжааны банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, мөн зээлгүй байх
  3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх. /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар байх, /
  4. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг туршлагатай байх. / түүнийг нотлох бичиг баримт шаардлагатай./
  5. Хамтран зээлдэгч нь өөрийн хамаатан садан байх

Боловсруулах төсөл:

  1. Тухайн суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох.
  2. Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх
  3. Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх
  4. Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх
  5. Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэлийг бодитой тодорхойлсон даван туулах арга замыг тусгасан байх
  6. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх төслийг хүлээн авна.

 

Хаяг: Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, өөрийн байр

Харилцах утас: 70518922, 89513139

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын 4-р багийн хашаа шинэчлэл гүйцэтгэх тендер зарлагдлаа

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА Тендер шалгаруулалтын нэр: Баруун-Урт сумын 4-р багийн хашаа шинэчлэл Тендер шалгаруулалтын дугаар: СБАОНӨГ/202101018 …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *