ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн А/26 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.

Баруун-Урт сумын 8-р багийн нутаг “Хайлааст үүдэн” “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 10000 м² газрыг худалдана. /Дуудлага худалдааны анхны үнэ 25500000, дэнчингийн хэмжээ 2550000 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/

  1. Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлтээ бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
  2. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, дэнчин 2550000 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаана
  3. Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 03 дугаар сарын 16-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
  4. Дуудлага худалдаа газрын биржийн цахим систем /mle.mn/-ээр зохион байгуулагдана. Үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж,15 цаг 00 минутад дуусна.

 

Санал болгох мэдээ

ЖААХАН ШАРГЫ НУТАГ” МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ УРАЛДААНЫГ БАРУУН-УРТ СУМЫН ЗДТГАЗАР ИВЭЭН ТЭТГЭЖ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Сүхбаатар аймгийн яруу найрагчид зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн “ЖААХАН ШАРГЫН НУТАГ” …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *