ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 02 дүгээр сарын 01-ны өдрийн А/17 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.

Баруун-Урт сумын 8-р багийн нутаг Асгат сум явах зам дагуу “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 217000 м² газрыг худалдана. /Дуудлага худалдааны анхны үнэ 694400000, дэнчингийн хэмжээ 69440000 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/

  1. Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлтээ бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
  2. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, дэнчин 69440000 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаана
  3. Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
  4. Дуудлага худалдаа газрын биржийн цахим систем /mle.mn/-ээр зохион байгуулагдана. Үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж, 15 цаг 00 минутад дуусна.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын 4-р багийн хашаа шинэчлэл гүйцэтгэх тендер зарлагдлаа

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА Тендер шалгаруулалтын нэр: Баруун-Урт сумын 4-р багийн хашаа шинэчлэл Тендер шалгаруулалтын дугаар: СБАОНӨГ/202101018 …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *