Сумын сайн малчин тодорлоо

Баруун-Урт сум өнгөрөгч онд 435.0 мянган толгой мал тоолуулсан.  Сумын Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж сумын сайн малчны асуудлыг хэлэлцлээ. Орон нутгийнхаа эдийн засаг , тэргүүлэх  салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрийн бодитой хувь нэмрээ оруулан , малаа эрчимжүүлэн , ажлын байр бий болгон малжуулах  санал санаачилгыг дэмжсэн зэрэг олон шалгуурыг хангасан иргэдийг Сумын сайн малчнаар шалгаруулдаг. XVII жарны цагаагчин үхэр жилийн босгон дээр шинээр 12  сумын сайн малчин  тодорлоо. Тус сумын 8-р багаас  хамгийн олон буюу 10 малчин, 2-р багаас 1, 6-р багаас 1 малчин Сумын сайн малчнаар тодорсон юм. Сумын сайн малчнаар тодорсон малчдын нэрс : 1. Г.Ганбаатар, 2. Г.Ариунбаатар, 3. Г.Ганбаяр, 4. С.Жамбалсүрэн, 5. С.Батсайхан , 6. М.Отгонтуяа, 7. Р.Төмөрбаатар, 8. Ө.Отгонжаргал, 9. Ш.Насанбаяр, 10. Ш.Ганхүрэл, 11. Ц.Алтангэрэл 12. Л.Батхүрэл

 

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *