Сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Ээлжит Бус 4-р хуралдаан нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо . Хуралдаанд Сумын ИТХ-ын 33 төлөөлөгчөөс 23 нь хүрэлцэн ирж 80 хувь ирцтэйгээр хуралдаан эхэллээ.
Ээлжит бус 4-р хуралдааныг Баруун-Урт сумын ИТХ-ын дарга нээж үг хэллээ. Ээлжит бус хуралдаанаар Хамтарсан багийн бүрэлдэхүүн батлах тухай , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн тухай бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай, Малын тоо толгой албан татвар тогтоох тухай , Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн батлах тухай,Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай, Сум хөгжүүлэх сангийн тайлан, Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай , “Зөв хэвшил – зөв амьдрал” хөтөлбөр батлах тухай асуудлыг танилцуулан хэлэлцэн шийдвэрлэн батлах юм.