УЛААНБААТАР ХОТООС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах ажиллагаа эхэллээ

2021.01.26-ны өдөр эхний ээлжийн 260 иргэнийг нийтийн тээврийн 5 автобусаар татан авах ажиллагааг аймгийн онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газар, тагнуулын хэлтэс, Баруун-Урт сумын ЗДТГ-ын алба хаагчидтай хамтран зохион байгуулж, ирсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэв.

Дээрх иргэдийн 100 нь Баруун-Урт сумын 160 нь бусад сумдын иргэд байна.

Гэрийн ажиглалтад байгаа иргэд гэрээсээ гарахгүй байх, гэртээ хүн урихаас татгалзах, боломжтой бол гэр бүлийнхнээсээ аль болох тусдаа байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бусад зөвлөмжийг дагахыг аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *