2 сум цагаан зудтай 6сум цагаанаар зудархуу 8 суманд өвөлжилт хэвийн байна

Сүхбаатар аймгийн хэмжээнд эрт цас орсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан 10-15 см, зарим газраар буюу нутгийн баруун хэсгээр харьцангуй бага 5-8 см байна.

Энэ үзүүлэлтээр зургаан суманд цагаанаар зудархуу байгаа бол аймгийн төвдөө хамгийн ойр байдаг Асгат сум цагаан зудтай байна. Нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаан зудтай буюу цагаанаар зудархуу байдалтай байна. Аймгийн Онцгой байдлын шийдвэрээр хүндэрсэн газруудад өвс тэжээл хүргэж  ажиллахаар төлөвлөж байна.

Ойрын хэдэн жил ийм хүйтэн тохиолдоогүй . Тиймээс малчид хүйтний бэлтгэл тааруухан байв. Малын өвс тэжээл хувьд газрын гарц ихгүй ч гэсэн боломжийн . Малын өвс тэжээлийн үнэ ханш өндөр байна 25 кг тэжээл 25000-30000 төгрөгийн хооронд өмнөх өмнө мөн үеийнхээс 10000 гаруй мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна . Хаврын сар эхлэнгүүт өвс тэжээлийн хэрэгцээ ихэсдэг . Манай аймгийн хувьд  хадлан өөрсдөө гардаг мөртлөө өвс их үнэтэй байдгийг онцолж байсан юм.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *