Нэр, хаягийн нэгдсэн хяналт шалгалт эхлүүллээ

Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/21 тоот захирамжаар ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна.

Хяналт шалгалтаар Сумын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын нэр, Худалдаа үйлчилгээний газруудын гадна хаяг,  Гудамж талбайн нэр, байршуулсан  сурталчилгааны самбар, олон нийтэд зориулсан зар зэрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээнд байгаа нэрээр бус гадаад хэлээр бичигдсэн, барилга байгууламжийн нэр, хаягийг орчуулгагүйгээр шууд хэрэглэсэн байдал, хаягийг кирилл болон үндэсний бичиг, англи хэлээр хослуулан бичих /Монгол улсын стандарт MNS 5283:2014 тавих ерөнхий шаардлагыг дагаж/ мөрдөж байгаа байдалд хяналт шалгалтыг хийж, шалгалтын мөрөөр гарсан зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмжийг хүргүүлэн ажиллана.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *