Кофе юу? Цай юу? уулзалт боллоо

Сүхбаатар аймгийн 9 дүгээр багийн ажлын албанаас 2019 оны 1 дүгээр сарын 25~ны 15:00 цагт багийн залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, 2019 онд залуучуудын оролцоотой багт хийгдэх санал асуулгыг авах зорилгоор Кофе юу? Цай юу? Багийн залуучуудын чөлөөт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд багийн ажлын алба 2018 онд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ 2019 оны төлөвлөгөөнд тусгагдах ажлын санал санаачлагыг залуучуудаас авах зорилгоор уулзалтыг зохион байгуулсан байна. Мөн төлөөлөл болж ирсэн залуучуудаас “Хайлаастын залуус’ клуб байгуулах асуудлыг хэлэлцэж залуусаар санал дэмжигдэн одоогоор 3 залууг клубын тэргүүлэгчээр сонгон ажиллахаар боллоо. Чөлөөт уулзалтаас нийтдээ тус багт залуусын оролцоотойгоор хийгдэх 13 ажлын санал санаачлага гарсан байна. Ийнхүү хайлаастаар овоглосон 9 дүгээр багийн залуучууд идэвхтэй сайн оролцож олон сайхан санаа гарлаа гэж багийн ажлын албаныхан үзэж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *