СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МЭДЭЭЛЭЛ хүргэж байна. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Баруун-Урт сумын хэмжээнд 34 гахай жилийн эцсийн тоогоор тоологдсон байна. Баруун-Урт суманд худалдаалагдаж буй гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүний гарал үүслийг шалгаж, гахайн өвчин гарч буй аймаг сумын нутгаар хөдөлгөөн хийхгүй байх, хүнсэнд хэрэглэх гахайн махан бүтээгдэхүүний гарал үүслийн шинжилгээний бичгийг үзэж баталгаажуулсны үндсэн дээр хэрэглэх, гахайн аж ахуй эрхлэгчид аж ахуйн эрүүл ахуйн дэглэмийг хангах, аж ахуйдаа гадны хөдөлгөөн хийсэн хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх, гахайн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тал дээр анхаарч өөрийн аж ахуйгаа эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл хүргэж ажиллана уу Мөн нийтийн хоол үйлдвэрлэгч нар гахайн махны гарал үүсэлд анхаарч бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ баталгаатай гахайн мах хэрэглэхийг онцгойлон анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *