Сумын ИТХ-ын Ээлжит IV хуралдаан

Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит IV хуралдаан  2018 оны 12 сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын зааланд хуралдлаа. Нийт 31 төлөөлөгчдөөс 27 буюу 87%-ийн ирцтэйгээр хуралдаан боллоо. Тус хурлаар үндсэн 8 асуудлыг хэлэлцэн батлахаар тусгав. Үүнд:

  • Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсох тухай
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсох тухай
  • Сумын Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсох тухай
  • Сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэл батлах тухай
  • Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөв батлах тухай
  • Сумын Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай
  • Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны тайланг сонсох тухай
  • Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлыг бууруулах, зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төлөөлөгчид хэлэлцлээ. Санал хураах журмаар нийт 7 тогтоолыг баталж 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Хуралдаанд төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцож тулгамдаж буй асуудлаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

МАЛ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн тооллого гурван …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *