Дотоод хяналт

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
АЖЛЫН ХЭСЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ
ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

              Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 612 дугаар захирамжаар баталсан журмын дагуу тус Тамгын газрын 2019 оны жилийн эцсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг сумын Засаг даргын 2019 оны А/227 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хийлээ. Үүнд:
1. 11 Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 25 заалтыг хяналтад авч ажилласан. Үүнээс 70 хувийн хэрэгжилттэй 2, 80-85 хувийн хэрэгжилттэй 7, 90 хувийн хэрэгжилттэй 2 хууль тогтоомж байна. Сумын хэмжээнд нийт 80 хувьтай хэрэгжсэн байна.
2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 129 заалт 97.0 хувьтай хэрэгжүүлсэн.
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 43 заалтыг хяналтад авч 79.0 хувьтай хэрэгжүүлсэн.
4. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний 112 заалтыг 92.0, тусгай захиалгат 19 заалтыг 80.0 хувьтай хэрэгжүүлсэн.
5. Засаг даргын 6 албан даалгаврын 46 заалтыг хяналт авч, сар жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажилласан. Хэрэгжилт- 90.0 хувьтай байна.
2. Аймгийн Засаг даргын 28 захирамжийн 54 заалтыг хяналтад авч 93.2%,
3. Аймгийн ИТХ-ын 5 тогтоолыг 91.0 хувьтай хэрэгжсэн байна.
Хяналтыг баримт бичиг судлах, ярилцах, бодит гүйцэтгэлийг газар дээр нь үзэж, тоо мэдээллийг нягтлах, баримтжуулах зэргээр хийсэн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр дараах зөвлөмжийг хүргүүлж байна.Үүнд:
Ажилтан, албан хаагч нар өөрийн хариуцсан салбарт хамааралтай хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийг бүрэн хяналтад авч, жил, сарын ажлын төлөвлөгөөнд тусгаж үр дүнг тооцож ажиллах, хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээг цаашид сайжруулах.
Тайлан гаргахдаа статистик тоон мэдээллийг тусгаж, үр дүнд суурилж тайлагнах.
Аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийн хяналтыг тогтмолжуулах, өөрийн байгууллагын үйл ажиллагаатай хамааралтай буюу нийтлэг гарсан шийдвэрийн заалтыг хяналтад бүрэн авч хэрэгжүүлэх.
Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган батлуулж ажиллах.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, гүйцэтгэл, үр дүнг тооцож ажиллах.
Хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх төсөв хөрөнгийг жил бүр төсөвт заавал тусгах.

Төрийн албан хаагчдын ажлын төлөвлөлт, баримт бичиг боловсруулах ур чадварыг дээшлүүлэх, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг судалгаа, нотолгоо, баримтад тулгуурлан үнэн зөв тайлагнаж дадах, нэгжийн дарга нар бүх төвшинд ажлын гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил аргазүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах.

2019.11.28
ТАЙЛАН БИЧСЭН:
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, АРХИВ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН: А.ӨЛЗИЙЖАРГАЛ