Хөдөө аж ахуйн тасаг

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн 40 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн тасаг нэртэйгээр 3-н мэргэжилтний бүтэц оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Ц.Болормаа- Хүнс, Жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

Зорилго, чиг үүрэг:
Хүнс, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах

У.Отгонсүх- Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Зорилго, чиг үүрэг:
Бэлчээр газар тариалангийн талаарх  хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах

О.Амгаланбаатар- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Зорилго чиг үүрэг:
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах, сайжруулах, мал үржлийн ажил үйлчилгээ, бүртгэлийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэлийн стандартыг хангуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бэлчээр, тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнах