Танилцуулга

СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМ ТАНИЛЦУУЛГА

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум нь 1957онд байгуулагдсан.

Баруун-Урт суманд 2020 оны жилийн эцсийн байдлаар 9 багийн 6513 өрхөд 22805 хүн амьдардаг.Сумын хүн амын 0-17 нас 38,1хувь, 18-50 нас 45,6 хувь, 51+ дээш насны 16,3 хувийг эзэлж байна. Орон сууцанд 2560 өрх, гэр хороололд 3953 өрх амьдарч байна.

Улаанбаатар хотоос 560 км-т байрладаг.Хэнтий аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймгуудтай хиллэдэг аймгийн төвийн сум. Нийт газар нутгийн хэмжээ 5407.4 га.

2020 оны жилийн эцсийн байдлаар 938 малчин өрх, 575 мал бүхий өрхийн 433,335 мянган толгой мал тоологдсон. Үүнд:  Адуу 42654, тэмээ 463, үхэр 35955, хонь217059, ямаа 137204тоолуулсан.Сумын хэмжээнд 1000-с дээш мал тоолуулсан 76 өрхөөс 2020 онд шинээр 14 малчин 1000-с дээш мал тоолуулсан байна.

Сумын хэмжээнд 17 ААН байгууллага, 53 иргэн 25,4 га-д төмс, 18,7 га-д 12 нэр төрлийн нарийн ногоо тариалж, 233,6 тонн төмс, 153,3 тонн нарийн ногоо хураан авсан.

Төвийн эрчим хүчний нэгдсэн системээс тэжээгддэг ба Өндөрхаан-Баруун-Уртын 214,5 км цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон.

Дулааны станц болон ус халаалтын 2 зуух ажилладаг.Төвийн шугамтай холбогдсон 13 ус түгээх байр, зөөврийн 7 ус түгээх байртай.

Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай Даймонд, Цэлмэг, Ногоон хотхон зэрэг хотхонууд Цайрт минерал ХХК, Хууль сахиулахын ажилчдын орон сууцууд ашиглалтад орсон. Томоохон үйлчилгээний Зүүн бүсийн худалдааны төв, Номин агуулах худалдаа, Дарьганга зочид буудал, 16 давхар үйлчилгээний төв зэрэг нээгдээд байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургуулийн 5200 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 57 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн дутагдалтай байна.

Төрийн өмчийн 11 цэцэрлэгийн үндсэн сургалтанд 2460 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 93,4 хувьтай байна.

Суманд улсын төсвийн 155 ортой 1 эмнэлэг, 50 ортой уламжлалтын эмнэлэг, 8 эмийн сан, хувийн 2 эмнэлэг үйл ажиллагаа явуулж, 55  их эмч, 131 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Жаахан шарга театр 800 суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, спорт хороо болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгууллагддаг.

Орон нутгийн хөгжлийн сангаар 2020 онд 13 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажилд 274.4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн.Татварын болон татварын бус орлого 1,355.6 сая төгрөгийн орлого орж, төлөвлөгөө 100.4%-р биелсэн.

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР