Нийгэм бодлогын хэлтэс

Г.Шинэтуяа
Албан тушаал:
Боловсрол, соёл,хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Зорилго чиг үүрэг : Боловсрол соёл, урлаг хүүхэд ,гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн зорилт чиг үүргийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, тайлагнах,арга зүйн дэмжлэг үзүүлэх,удирдлагыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Засаг даргын Тамгын газрын өмнө хариуцна.

Зорилт:

  • Боловсрол,соёл хүүхэд,гэр бүлийн талаарх хууль тогтоомж ,бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,хяналт тавих тайлагнах
  • Боловсрол ,соёл, хүүхэд ,гэр бүлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах,иргэн хуулийн этгээдийг мэргэжлийн зөвлөгөө,зөвлөмж,мэдээллээр хангах
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн хэргэжилтийг хангах,тайлагнах удирдлагыг мэдээллээр хангах
  • Хууль тогтоомжинд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг чиглэл зорилго зорилттой юм.

Ц. Баатархүү
Албан тушаал : Эрүүл мэндийн , хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

Зорилго чиг үүрэг: Нийгмийн хамгаалал ,хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх удирлагыг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын Тамгын даргын өмнө хариуцна.

Зорилт:

  • Нийгмийн хамгаалал,хөдөлмөр,эрхлэлт,эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих тайлагнах
  • Сумын хэмжээнд нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүн амын амьжиргааны чадавхийг сайжруулах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах
  • Жендерийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,тайлагнах, удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй билээ.