Баруун-Урт Иргэдэд үйлчлэх төв

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 тоот тогтоолоор анх “Баруун-Урт иргэдэд үйлчлэх төв” нэртэйгээр байгуулагдан төвийн дарга, судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан, 9 багийн ажлын алба,жижүүр, үйлчлэгч гэсэн бүтэцтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Тус төвийн тохижилтийн ажлыг Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас 2019 онд 160 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд хүлээлгийн танхим, цахим мэдээллийн самбар, хурлын заал зэрэг иргэд үйлчлүүлэхэд таатай орчин бүрдүүлсэн.

Улмаар үйл ажиллагаагаа өргөтгөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газрын баг хариуцсан 3 хэсгийн байцаагч нар байрлан иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.
2020 оны 1-р сараасБаруун-Урт сумын ЗДТГазраас Төрийн үйлчилгээнийоператорыг томилон ажиллуулж байна. Тус оператор нь төрийн байгууллагын 54 төрлийн лавлагааг гарган үйлчилж байна.