Зохион байгуулалтын тасаг

Зохион байгуулалт үйлчилгээний тасгийн бүтэц тасгийн дарга  1, нярав-1, жижүүр-8,  жолооч-2, үйлчлэгч-3  нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй.

 тамгын газрын ажилчид албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх  тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой ажиллаж байна. Зохион байгуулалт үйлчилгээний тасаг нь байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, цэвэр цэмцгэр байдлыг сахих ажилчид болон иргэдийн ажиллах, үйлчлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн зохион байгуулалт үйлчилгээний тасаг нь  Баруун-Урт сумын засаг даргын тамгын газар болон бусад байгууллагаас зохион байгуулсан ажил, хурал цуглаан, баяр ёслол хүндэтгэлийн ажлыг цаг тухай бүрт нь чанартай зохион байгуулан ажиллаж байна.

Сүлжээ, Зохион байгуулалт үйлчилгээний тасгийн дарга Л.Отгонсүх

Албан тушаалын зорилго:

Байгууллагын интернет, дотоод сүлжээ болон компьютер, тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хангах, зохион байгуулалт үйлчилгээний тасгийг өдөр тутмын удирдлагаар хангаж үр дүнг Тамгын газрын даргад тайлагнах

Албан тушаалын зорилт:

1.    Байгууллагын интернет, дотоод сүлжээ болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах

2.    Байгууллагын зохион байгуулалт, үйлчилгээний тасгийн албан хаагчдыг өдөр тутмын удирдлагаар хангах

3.    Байгууллагын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд хяналт тавьж, ажилчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх

4.    Хууль тогтоомжинд нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Аж ахуй хариуцсан ажилтан Х.Дарханбилэг

Албан тушаалын зорилго:

Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалт, олголт хийх, санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлэх, орлогын гүйлгээг хийх,

Албан тушаалын зорилт:

1.    Тамгын газрын биет хөрөнгүүдийг бүртгэлжүүлэн, хадгалалт, ашиглалтанд хяналт тавих

2.    Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тооцоо бүртгэл хөтөлж, тайлан мэдээг тогтоосон цаг хугацаанд үнэн зөв, алдаагүй, шударгаар гаргах

3.    Кассын мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах

4.    Хууль, тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Жолооч У.Мөнгөнсүх, Б.Баттэгш

Албан тушаалын зорилго:

Байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгэхэд машин техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах, тамгын газрын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; тасралтгүй хангах

Албан тушаалын зорилт:

1.    Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад авто машины техникийн бэлэн байдлыг хангах

2.    Байгууллагын үйл ажиллагаанд  идэвх санаачлагатай оролцох

3.    Хууль, тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Жижүүр

Албан тушаалын зорилго:

Засаг даргын тамгын газрын байрны аюулгүй байдал, өмчийн бүрэн бүтэн байдал, ажилчдыг ажиллах боломжоор хангах, гадны халдлага, гал, ус үер усны аюулаас сэргийлэх, хамгаалах, орж гарч байгаа үйл ажиллагаанд хяналт тавих Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг тасралтгүй хангахад оршино.

Албан тушаалын зорилт:

1.    Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах

2.    Байгууллагын аюулгүй байдал, өмчийн бүрэн бүтэн байдлыг хангах

3. Байгууллагын үйл ажиллагаанд  идэвх санаачлагатай оролцох

Үйлчлэгч

Албан тушаалын зорилго:

Засаг даргын тамгын газрынүйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бий болгох, ажлын байрны болон нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг тогтмол хийж, цэвэр цэгцтэй, тохилог байдлыг хангах

Албан тушаалын зорилт:

1.    Байгууллагын албан хаагчдын ажиллах хэвийн нөхцлийг хангахын тулд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай хийж гүйцэтгэх

2.    Байгууллагын үйл ажиллагаанд  идэвх санаачлагатай оролцох