Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөлөө

2021 оны 09 сарын 10-ны энэ өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр болон аймаг, сумын ИТХ-ын ажлын албаны ажилтан, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцлоо.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэл хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж үлдээсэн энэхүү өдрийг хүүхэд залуус, хойч үедээ сануулах үүднээс Баруун-Урт сумын ИТХ-аас жил бүр уламжлал болгон “Хэлмэгдүүлэлтийн хар шуурга” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Эсээ бичлэгийн уралдаанд 2-р БДС-ийн 11а ангийн сурагч О.Саранзаяа 1-р байр, 4-р БДС-ийн 10а ангийн сурагч Ч.Энххүслэн 2-р байр, 4-р БДС-ийн 12б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн Хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд аймгийн Эрдэнэмандал хийдийн лам нар ном хурж, 1000 зул өргөлөө.

Он цаг хөврөн өнгөрөвч шаргал түүхийн хуудас бидэнд өнгөрснийг сануулан эргэнэ.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *