Залуучуудын холбоо шинэ байртай боллоо

Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, залуучуудын байгууллагын түүхийг бүтээсэн эрин үе төдийгүй Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо эвлэлийн байгууллага ахмад, ажилтнууддаа түүхт  ойн баярын мэнд хүргэе.

Сүхбаатар аймгийн 32 мянган залуучуудынхаа язгуур эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх  бие даасан ажиллагааг хангах зорилгоор Сүхбаатар аймагт Залуучуудын Холбооны шинэ байртай боллоо.  Залуучуудын Холбооны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа,  Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс,  Сүхбаатар аймгийн Монголын Залуучуудын Холбооны  дарга Ц.Өлзийжаргал  ахмадын төлөөлөл Б.Сүхбаатар нар оролцлоо.

 

Монголын Залуучуудын Холбоо  2021-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн залуучууд” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж, сар бүрийн 25-ыг “Залуучуудыг дэмжих өдөр” болгон зарласан.   Залуучуудын Холбооны баярын өдрийг тохиолдуулан  сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр Б.Ганбат ,Б.Оюунсувд Баруун-Урт сумын Засаг даргын “Баярын бичиг” Э. Номинцэцэг Э.Сансартайван Э. Энхцэцэг нарыг шагнасан юм.

 

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *