Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар “Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн  хүрээнд Баруун-Урт сумаас 4.5 км зайд 8-р багийн нутаг дэвсгэрийн Адгийн шандын 1 га талбайд 53,000м3 хүчин чадал бүхий 2-р зэргийн ландфиллын ажил 8-р сарын 01-ний өдөр хэмжилт хийж улаан шугам татаж өнгөн хөрс хуулах ажлыг эхлүүлсэн билээ .

Энэхүү ажлын хүрээнд Аймгийн Засаг дарга М.Идэрбат , Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээрээ очиж үйл ажиллагаатай танилцлаа.Ажлын нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж зарим тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Төслийн хүрээнд хог ил задгай хаягдахгүй хяналттай ландфилл хийж, дахивар хог ангилах үйлдвэр, худалдан авах цэг байгуулах зэрэг цогц шийдэл хийгдэж байгаагаараа онцлог юм.  Төслийн үр дүн Аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын менежментийн дэд бүтэц, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах аргачлал,Хатуу хог хаягдлын менежмент, бодлогын талаархи олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *