“Алтан төлийн эзэд” шагналаа гардан авлаа

Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төл”-ийн эзэн  шагналыг аймаг, сумын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Н.Ганибал нар  гардуулан өглөө. “Алтан хурганы эзэн” тодорсон 4-р багийн малчин Л.Ганбат цаг үеийн байдлыг  ажиглан  малынхаа тоо толгойг зохистой хэмжээнд барьж үүлдэр угсаа, чанарын тал дээр онцгойлон анхаарч ажилладаг байна. Тэрээр хонь түлхүү өсгөж үржүүлэн  сүүлийн жилүүдэд   “Илүү нугаламт ууцан сүүлт хуц” -аар сүргийнхээ бүтцийг сайжруулжээ.

“Алтан унага”-ны эзнээр тодорсон  Ш.Батсүрэн, Г.Баярхүү нар  Баруун-Урт сумын 8-р багийн малчин юм.

Тэрээр  тус сумаас төрөн гарч буй “Алтан унаганы эзэн” болж байна. Түүний хувьд мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, адууны үүлдэр угсааг сайжруулахад идэвх санаачлага гарган ажиллаж сүүлийн 3 жилд 70-100 хээлтэгчээс 100 хувь унага бойжуулсан байна.

“Алтан төлийн эзэн” шалгаруулахдаа тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь харгалзан салбарын яам, МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг ажээ.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *