1937 м.кв талбайд зүлэгжүүлэлт тарих ажлыг хийж гүйцэтгэж байна

Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30,0 төгрөгийн төсөвт өртөгтэй ногоон байгууламжийн ажлыг 3 багц болгон тендер зарласан. Тендер нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарих ажилд Шаргын модот цэцэрлэг ХХК 12,500.0 мянган төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд зүлэгжүүлэлт хийх ажилд Ойжуулалт хайлааст ХХК 9,963.6 мянган төгрөг, мод худалдан авах ажлын тендерт Ойжуулалт хайлааст 7,227.0 мянган төгрөгөөр тус тус шалгарч гэрээ байгуулсан.  Тус ажлын гүйцэтгэлээр улиас 850, хайлаас 580, зүлэгний үр 40 кг нийлүүлэх мөн 1937 м.кв талбайд зүлэгжүүлэлт тарих ажлыг хийж гүйцэтгээд байна.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *