КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА” УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Баруун-Урт сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “КОВИДЫН ЭСРЭГ ХАМТДАА” цахим уралдаанд нийгэмд эерэг хандлага түгээсэн видео бичлэг, уриалга, зурагт хуудас, аян өрнүүлэн оролцон бүтээлээ ирүүлсэн  Ерөнхий Боловсролын 1, 2, 3-р сургуулиуд, 1,2,4,7,8,9,10,11-р цэцэрлэгүүд , Цахирмаа охидын клуб, Хүмүүн сурагчдын  сайн дурын бүлгэм,  The Asuru бүлэг, “Цацраг” САУЗ болон Халзан , Баяндэлгэр , Эрдэнэцагаан сумуудын сургуулиудийн хамт олон, хүүхдүүдэд талархал илэрхийлье.

Уралдаанд нийт 33 бүтээл цахим орчинд тавигдаж,  иргэдэд хамгийн их хандалт  авсан бүтээл “Хүмүүн бүлэг”-ийн like- 760, comment-233,  share-389 авснаас гадна бүтээлийн утга агуулга, чанарын өндөр  төвшинд хийгдсэн нь олон нийтэд хүрсэн байна.

Тэргүүн байр: “Хүмүүн” сурагчдын сайн дурын бүлгэм

Дэд байр: “The Asuru” сурагчдын  бүлэг

Гутгаар байр: 8-р цэцэрлэг  Ч.Үүрийнтуяа багштай Дунд бүлэг тус тус байр эзэллээ.

 

Санал болгох мэдээ

МАЛ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн тооллого гурван …

Leave a Reply

Your email address will not be published.