ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ ЭНЭ САРЫН 25НААС 2-Р САРЫН10НЫ ХООРОНД ЯВАГДАНА

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2 Цэргийн албаны тухай хуулийн 34-р зүйлийн 34.1дэх заалтыг үндэслэн аймгийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 25наас 2-р сарын 10 ны хооронд зохион байгуулна.

Цэргийн албаны тухай хуулийн 34-рзүйлийн34.3цэргийн бүртгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн Цэргийн бүртгэл явуулах журмыг тус тус үндэслэн Цэргийн бүртгэлд цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер ахлагч болон бэлтгэл албанд байгаа  дунд офицер  55 нас, ахлах офицер 60 нас, ахлагч 55нас,эмэгтэй офицер,ахлагч, хугацаат цэргийн алба хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байлдагч,түрүүч 50нас цэргийн алба хаагаагүй 18-50 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдах тул өөрийн харьяа баг дээрээ цахим үнэмлэх, бэлтгэл офицер,ахлагчийн үнэмлэх,цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж биеэр бүртгүүлэх юм.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *