МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМААР БҮРТГЭЖ ОЛГОДОГ БОЛЛОО

2020 оны 1-р сараас эхлэн Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар бүртгэж олгодог боллоо. Иргэн тус сумын харьяа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дээр очиж мал эмнэлгийн гэрчилгээг бичүүлэн, тухайн нэгж Мал эмнэлгийн тасаг руу цахимаар илгээнэ. Тус тасаг гэрчилгээг баталгаажуулан буцааж МЭҮН-рүү илгээснээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гэрчилгээг хэвлэж өгөх зарчмаар явагдана. Иймд та дараах зүйлийг анхаарна уу ! 1. Мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа бод, бог малыг нядлан тээвэрлэж байгаа бол малын толгой, арьсыг авч ирж МЭҮН дээр зургийг нь даруулан баталгаажуулах 2. Амьд мал тээвэрлэж байгаа бол МЭҮН Бод, бог малын зургийг дарж баталгаажуулах 3. Мал эмнэлгийн гэрчилгээг ажлын өдрүүдэд 9:00 – 17:00 цагийн хооронд олгоно. Малчид, мал бүхий иргэд та бүхэн өөрсдийгөө аливаа эрсдэлээс сэргийлэн, Мал амьтны эрүүл мэндийн хуульд заасан үүргээ биелүүлэхийг зөвлөж байна. Мал эмнэлгийн гэрчилгээ нь зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас, зүс, хүйс, хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй, аюулгүй талаас болон хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт тавихад тохиромжтой юм. ХХААХҮЯ-аас олгодог малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг харах давуу талтай байна. Багийн даргын тодорхойлолт, цагдаагийн бичиг давхар авах шаардлагагүй болсон.

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *