Баруун-Урт сумын танилцуулга

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН

                                                 БАРУУН-УРТ СУМ

 

 ТАНИЛЦУУЛГА

 

Улсын бага хурлын 1943 оны 02 дугаар сарын  20–ны  өдрийн  8-р тогтоолоор Д.Сүхбаатарын мэндэпсний 50-н жилийн ойг тохиолдуулан “Жавхлант шарга” аймгийг Сүхбаатар аймаг, аймгийн төвийг Баруун-Урт голын зүүн дэнжид суурьшуулж Сүхбаатар суманд харьяалуулснаар Баруун-Урт хотын тулгын чулуу анх тавигджээ.

 

Баруун-Урт сум нь  9 –н багийн 6131 өрхийн 20389 хүн амтай бөгөөд үүнээс 934 өрхийн  3140 иргэн жилийн 4-н улиралд хөдөө амьдарч байна. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан  эзэлдэг.

 

Баруун-Урт сум нь аймгийн төвийн хот сум тул  хүн амын  нягтрал ихтэй, бусад сумын хүн амтай  харьцуулахад 2,6 –аас 10,1 дахин их хүн амтай байна.

 

Засаг захиргааны нэгж бие даан ажиллах болсноор АИХ-ын Тэргүүлэгчдийн  1965 оны 06  дугаар сарын  04-ний өдрийн  124 дүгээр зарлигаар 4 хоринтой,  хороо захиргааг өөрчилж, Баруун-Урт хот  гэж нэрлэн, хотын АДХГЗ болгон эрх үүргийг нь өргөтгөж өгсөн байна.

 

1967 онд аймгийн АДХГЗ-ны 64-р тогтоолоор Баруун-Урт хотын хилийн цэсийг тогтоож хойд тал нь “Суурь  овоо”, баруун тал нь “Адгийн шанд”, зүүн тал нь “Уст дөрвөлж”,  урд тал нь “Амгалан  хошуу” хэмээн хааш хаашаа 5км нутгийг эзэмшүүлж өнөөг хүртэл  мөрдөж байгаа билээ.

 

Хот өдрөөс өдөрт өргөжин тэлснээр Ерөнхий боловсролын 4-н сургууль,  10-н цэцэрлэг, 3-н Өрхийн эрүүл мэндийн төв, ”Сүхбаатар тохижилт, үйлчилгээ” ОНӨҮГазар гэсэн байгууллагуудын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө  ажиллаж байна.

 

Баруун-Урт хотын нийтийн орон сууцанд -1117 өрх, хувийн хаусанд 60 гэрт-2888, галладаг байшинд 1311, нийтийн байранд-204 өрх амьдарч байна.

 

Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэр эрчимтэй хөгжиж,  орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг  иргэдийн санал санаачилгад тулгуурлан хийж байна.

 

Сумын  мал  сүрэг жил тутам өсч  2016 оны жилийн эцсийн байдлаар тус сум нь  358613 толгой мал тоологдсоноос тэмээ -465, адуу -37910, үхэр 27782,  хонь 178884, ямаа 113572 тоологдсон байна.

 

Баруун-Уртчууд бид  хотын иргэд болон төлөвших, орон сууцны шинэ хороолол, гэр хашааны жишиг хороололдоо хоггүй, малгүй, хотын соёлыг авчирсан шинэ амьдралыг  цогцлоох зорилго тавьж, үүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө  ажиллаж, өмнөө хүлээсэн үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

 

Газар зүйн байршил

 

 

 Баруун-Урт сум нь:

  • Улаанбаатар хотоос 560 км,
  • Аймгийн төвийн сум юм.

Хэнтий аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймгуудтай хиллэдэг.

 

  Байгаль, газар зүйн онцлог

Далайн түвшнээс дээш 812-825 м өргөгдсөн.

Сумын нутаг дэвсгэр нь тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл.

Хуурай, сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -24.4  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +20.4 °С

  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр4 мм

 

 

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 5450 га.

 

Зориулалт Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 20.5 0.3
     
Усан сан бүхий газар    
Тусгай хэрэгцээний газар 8.75 0.1
Тосгон, суурингийн газар 5180 95.0
Дэд бүтцийн газар 25.6 0.4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баруун-Урт сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:

 

  1. Т.Цэнджав-1957-1959
  2. Р.Чимэд-1959-1960
  3. С.Дугар-1960-1961
  4. Д.Молом-1961-1965
  5. Д.Дамдинжав-1965-1977
  6. Х.Жигжидсүрэн-1977-1988
  7. Г.Адъяасүрэн-1988-1990
  8. Я.Бор-1990-1992
  9. Д.Даваацэрэн-1992-1994
  10. Б.Жаргалсайхан-1994-1996
  11. Г.Энхтөр-1996-2000
  12. Б.Раднаа-2000-2004
  13. М.Төмөрчулуун-2004-2012
  14. М.идэрбат-2012-оноос

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс:

 

  1. С.Халтар-1992-1996
  2. Л.Энхбат-1996-2000
  3. С.Банзарч-2000-2006
  4. Ч.Алтаннавч-2006-2012
  5. Б.Амарзаяа-2012-оноос

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *