“Таван Эрдэнэ” малчдын шинэ жилийн баярт 180 гаруй малчин оролцлоо

Баруун-Урт сумын ЗДТГ-аас эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй малчин зон олноо дэмжсээр ирсэн. Аливаа баяр ёслолоос холуур байж цаг наргүй ажилладаг тэднийг нэгэн өдрийг өөрсөддөө зориулж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзан ярилцах, ажил хөдөлмөрийг нь шагнан урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон “Малчдын шинэ жил”-ийн баярын цэнгүүнийг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн хувьд ” Таван Эрдэнэ” малчдын цэнгүүнд Баруун-Урт сумын 180 гаруй малчин зорин ирж баяртаа оролцлоо.Энэ үдэш аймаг болон сумын шагналаар 8, Залуучуудын холбооны шагналаар 2, Улайн загалмайн шагналаар 1 хүн тус тус шагнагдлаа. Ийнхүү тэд Малчдын хотонд бус Баярын ширээний ард морилон саатаж, дуулж бүжиглэн, азын сугалаанд хамрагдаж нэгэн үдшийг хөгжиж өнгөрөөлөө.
Өвөг дээдсээс өвлүүлэн өгсөн малч ухааныг үеийн үед залгамжлан, залгамж халаагаа бэлдэж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж буй МАЛЧИН олон та бүхэндээ баярлалаа. Шинэ оны мэнд дэвшүүлье!

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *