Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Баруун-Урт сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

 

7-р баг Одкон хотхоны дундах зам талбайн тохижилтын ажил хийгдэж байна.

8-р баг Хайлааст үүдэнд Агро парк шинэчлэн байгуулах ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр Дарцагт овоо ХХК.

Жаргалан хотхоны голын талбайн тохижилтын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр Молцог элс ХХК

1-р багийн гэр хороололд байршуулах Хог зөөврийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд ангилан ялгах хогийн савийг хийж гүйцэтгэж байна. Гүйцэтгэгчээр Жавхланхүслэн ХХК.

1-р багийн нутаг дэвсгэр 60 айл болон 24 айлын орон сууцны дундах талбай дахь Тоглоомын талбайн ажил хийгдэж байна.

8-р багийн малчин өрхүүдийг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд Гүн өрмийн худгууд гаргах ажил хийгдэж байна.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *