НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ анхдугаар зөвлөгөөн боллоо

2018 онд анх удаа “Соёлын биет бус өвийн их наадам’-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. 2014 онд гарсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль / шинэчилсэн найруулга/ -ийн
39.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны Засаг дарга соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тухайн угсаатан ястны түүх, уламжлал, ёс заншил ахуй нөхцөлтэй нь уялдаатайгаар судалж, сурталчлах, өвлөн уламжлуулах, хадгалж хамгаалах асуудлыг хариуцна.
39.3. Соёлын биет бус өвийг хамгаалах, биет бус өвийг өвлөн уламжлагчийг урамшуулах, шавь сургалт зохион байгуулах асуудлыг бүх шатны Засаг дарга зохион байгуулна гэсэн заалтуудын дагуу Баруун-Урт хотноо анх удаа Соёлын өв тээгчдийн “НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ’ зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Баруун-Урт суманд амьдарч буй Соёлын биет болон биет бус 43 өв тээгч оролцож төрөөс соёлын талаар хэрэгжиж байгаа бодлого шийдвэр, орон нутгийн хөтөлбөрүүд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус арга хэмжээний хүрээнд өв тээгчдийн бүтээлийн үзэсгэлэн, биет бус өв тээгчдийн урлагийн тоглолт, монгол бичгийн уран бичлэг зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *