ХИШИГ ӨДӨР арга хэмжээ болов

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан АНЭ-ээс Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран “Хишиг өдөр” арга хэмжээг 03 сарын 25-нд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд тус байгууллагуудын албан хаагчид нэг өдрийн хугацаанд харилцан ажлын байраа солилцож мэргэжлийн онцлог үйл ажиллагааны туршлага хуваалцан ажиллалаа. Энэ нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан АНЭ-ийн хамт олонд Баруун-Урт сумын ЗДТГ-ын хамт олны зүгээс удахгүй болох Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *