Цахим тендер зарлаж байгаатай холбоотой уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай , Боловсрол өргөө нэгдсэн дотуур байр, цэцэрлэгүүдийн  хоол хүнсэнд хэрэглэгдэх хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тендер цахимаар зарлах гэж байгаатай холбогдуулан захиалагч байгууллага,  сонирхогч аж ахуй нэгж байгууллагуудад   зөвлөмж,  мэдээллийг өгч, санал бодлыг хүлээн авлаа.  Уулзалт, хэлэлцүүлгийн арга хэмжээнд

Баруун-Урт сумын Засаг даргын зөвлөх Ж.Жавхаатөгс

Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Мөнхзаяа,

Боловсрол соёл урлагын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарангэрэл

Мэргэжилийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч  Э.Мөнхнаран

Эрүүл мэндийн газрын хоол зүйч- Э.Сувд-Эрдэнэ

Стандарт хэмжил зүйн хэлтэсийн ахлах мэргэжилтэн – Ц.Өлзийжаргал

Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн – Ч.Батболд  нар оролцож дээрх тендерийг зохион байгуулах, тэндерт хэрхэн яаж оролцох, бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага зэрэг  холбогдох  мэдээллийг өгч ажиллалаа. Уулзалтнд нийт 47 хүн хамрагдлаа. 

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *