“ЭРХ ЗҮЙН ЦАГ’ телевизийн нэвтрүүлэг 

Баруун-Урт сумын ЗДТГ-аас санаачлан иргэдийн хамгийн их хандсан асуултыг нэгтгэж, хуулийн мэдлэг олгох “ ЭРХ ЗҮЙН ЦАГ’ нэвтрүүлгээ орон нутгийн иргэддээ хүргэхээр ажиллаж байна.
“ЭРХ ЗҮЙН ЦАГ’ нэвтрүүлгийн эхний дугаараар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль’ тэдгээрт орсон нэмэлт өөрчилт, түүнтэй холбогдон үүсэх “эрх зүйн’ маргааныг хэрхэн шийдвэрлэх, “Хаана хэнд яаж хандах’, “Эрх зүйн ямар зохицуулалт байдаг тухай” сэдвүүдээр Нийгмийн даатгалын газрын үйлчилгээ хариуцсан хэлтсийн дарга Ө.Бат-Амгалан, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарыг урин иргэдэд тулгарч байгаа асуудлыг яаж зохицуулах, ямар боломж хуулинд байгаа талаар нэвтрүүлэг бэлтгээд байна. Нэвтрүүлгийг 3-р сарын эхний 7 хоногт BBS телевизээр хүлээн авч үзээрэй. “Эрх зүйн цаг’ нэвтрүүлгийн дараагийн дугаар Улсын бүртгэлийн хэлтэстэй бэлтгэн хүргэнэ.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *