Сургалт, танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдав

Баруун-Урт сумын ЗДТГазартай Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын газар, Хот тохижилт зэрэг байгууллагууд хамтран Баруун-Урт сумын иргэдийн дунд тулгарч байгаа салбар салбарынхаа тулгамдсан асуудлуудын талаар болон хийж хэрэгжүүлэх гэж буй ажлуудын талаараа мэдээлэл өглөө. Тухайлбал Нийгмийн даатгалаас нийгмийн даатгал төлөх, түүнтэй холбогдсон өөрчлөлт, иргэдэд эдлэх хөнгөлөлт, даатгалын талаарх  ойлголтыг өгсөн бол цагдаагийн газраас сум орон нутагт гарч байгаа гэмт хэргийг байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон иргэд, аж ахуй нэгжтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцууллаа. Энэ мэтчилэн төрийн байгууллагууд хамтран иргэдэд мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх нь төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Баруун-Урт сумын ЗДТГазар иргэддээ чиглэсэн эдгээр ажлуудыг тогтмол зохион байгуулж ажиллахыг чухалчилдаг болно. 2019.02.26

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *