“ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖЬЕ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ’ аянд ОБГазар нэгдлээ

Баруун-Урт сумын ЗДТГ, “Хатан сан” ТББ хамтран “ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖЬЕ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ’ 21 хоногийн аяныг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд 2019 оны 02 сарын 13- 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зарласан билээ.

Тус аянд Аймгийн Онцгой байдлын газар нэгдэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, дэмжих зорилгоор эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа.

Зөвлөл Баруун-Урт сумын 9-р багийн зорилтот бүлгийн эмэгтэйг баярлуулж үсчин, гоо сайханд оруулахын зэрэгцээ гарын бэлэг гардуулсан байна.

Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр амьдрах ухааны сургалтаар үргэлжиллээ. Тус сургалтад Баруун-Урт сумын 5, 9 дүгээр багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл хамрагдсан байна.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *