“Ухаалаг усан сан’-ийн нээлт боллоо

2016-2020 оны Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг усан сан’ төслийг Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нэг бүр нь 9.500.000 төгрөгийн өртөгөөр Баруун-Урт сумын 2, 3, 4, 5, 9 дүгээр багуудын ус түгээх цэгүүдэд суурилуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ухаалаг усан сангийн төлөөрөмж суурилуулах ажлыг “HTL’ компани гүйцэтгэсэн байна.  Энэхүү төхөөрөмж нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, Монгол инженерүүдийн бүтээсэн төхөөрөмж гэдгээрээ мөн давуу талтайг үйл ажиллагааны нээлтэнд оролцсон албаныхан хэлж байлаа. Мөн энэхүү Ухаалаг төхөөрөмж суурилагдсанаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, цаг хугацааг хэмнэсэн, иргэд өөрсдийн усны хэрэглээгээ хянах боложтой зэрэг олон давуу талтай болж байгааг хэлж байлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн, “НTL’ компанийн гүйцэтгэх захирал Н.Уламбаяр, “Дөрвөлж’ ХХК-ийн Инженер Ч.Алдарбат болон багийн засаг дарга нар оролцлоо.

 

 

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *