Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Баруун-Урт сумын засаг дарга бөгөөд Хотын захирагч М.Идэрбат Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, шинээр томилогдсон Цагдаагийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан аймгийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал болоод бусад асуудлын талаар мэдээлэл хийж, цагдаагийн газраас 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаас танилцууллаа. Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар нь Цагдаагийн газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд ард иргэдийнхээ сайн сайхан, аюулгүй амьдралын төлөө нэг зорилготой байгууллагууд болохыг тэмдэглээд, Баруун-Урт сумын ЗДТГазар, Цагдаагийн газартай хамтран ажиллаж хэрэгжүүлсэн Иргэдийг хамгаалах байрны тохижилт, Баруун-Урт – Улаанбаатар чиглэлийн авто замын постын тохижилт зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдаж цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” гээд нийт тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчидад сайн сайхан, ажлын өндөр амжилт хүссэн юм.

 

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *