Цагаан сар үзэсгэлэн худалдаа

‘Сүхбаатарт үйлдвэрлэв – Бидний хэрэглээ’ цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2019 арга хэмжээ. 01 сарын 26 -аас 27 – ны өдрүүдэд Зүүн бүс худалдааны төвд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг аймгийн ИТХ, ЗДТГ, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар салбар, Зүүн бүс худалдааны төв, Баруун-Урт сумын Худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ, BBS телевиз хамтран зохион байгуулж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд цагаан сард зохиулсан үндэсний бараа бүтээгдэхүүний амталгаат худалдаа, бэлэг дурсгал, сүү цагаан идээ зэрэг бараа бүтээгдэхүүнээр аж ахуй нэгжүүд оролцож байгаа ба зохион байгуулагчдын зүгээс Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Эх оронч иргэн аян өрнүүлж, азтай үйлчлүүлэгчдэд олон олон гарын бэлэг олгох юм байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийсэн ба маргааш 27-ныг дуустал үргэлжлэх юм.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *