Үндсэн хуулийн өдөрт зориулсан АХА тэмцээн боллоо

 

Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр билээ. Энэхүү түүхэн өдрийн ойг тохиолдуулан Баруун-Урт сумын ИТХ, Аймгийн ИТХ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна АХА тэмцээн зохион байгууллаа.  1990 онд Сүхбаатар аймгаас Ардын Их Хуралд  депутатаар сонгогдон ажилласан Монгол улсын Хүний гавьяат эмч Д. Чулаан хүрэлцэн ирж  гар бие, сэтгэл зүтгэл, оюун ухаанаа чилээн “Улс орныхоо шинэ цагийн түүхэн ач холбогдол бүхий шинэ Үндсэн хуулийг хэрхэн батлалцсан түүхээсээ хуваалцаж, хүүхэд залуучуудад Үндсэн хуулийн үзэл баримтлалыг таниулж мэдүүлсэн арга хэмжээ болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын 4 сургуулийн 120 гаруй сурагчид оролцсоноос: 1-р байр: Б.Дэлгэрмээ, 2-р байр Цэцэгтуяа нар тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшууллаа.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *