‘Хүүхдийн хөгжилд багшийн оролцоо’ сургалт

Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хүүхдийн хөгжилд багшийн оролцоо” сэдэвт сургалтыг 2018 оны 11 сарын 28–ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь цахим мэдээлэл хэт давамгайлж буй өнөө үед скаутын хөдөлгөөнөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний оролцоогоор дамжуулан хүүхэд, хөгжил хамгааллын үйл ажиллагаа явуулах багш нарт мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм. Уг арга хэмжээнд нийт 11 цэцэрлэг, Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 24 багш, Хүүхэд харах үйлчилгээний сурган хүмүүжүүлэгч, багш нар оролцлоо. Сургалтанд хамрагдсан багш нар хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах шинэлэг арга барил, багаар ажиллах чадвар, тоглоомын аргуудаас суралцахаас гадна гэмт хэрэг зөрчлөөс хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авлаа. Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран оролцсон нийт багш сурган хүмүүжүүлэгч болон Монголын Скаутын холбоо, Сүхбаатар аймгийн Скаутын холбоо, 2-р багийн зохион байгуулагч Э. Идэрцэцэг нартаа талархал илэрхийлье.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *