БИДНИЙ СОНГОЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Баруун-Урт сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сумын Засаг даргын тамгын газраас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн сурагчдыг хамруулсан “БИДНИЙ СОНГОЛТ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч хүүхдүүдэд Монголын скаутын холбоо, Аймгийн цагдаагийн газраас мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд хүүхэд хүүхэддээ хэрхэн нөлөөлж өөрчлөлтийг хийж болох талаар тодорхой сэдвийн хүрээнд нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Мөнх-Учрал, хоёрдугаар сургуулийн 11в ангийн сурагч Анужин, гуравдугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн, Э.Болортунгалаг, дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн 12а сурагч Б.Нямбаяр нар илтгэл хэлэлцүүллээ. Мөн хотын хөгжилд хүүхэд өсвөр үеийнхний оруулах хувь нэмэр, саналуудаа дэвшүүлэн хэлэлцэж нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн арга хэмжээ боллоо. Хэлэлцүүлэг арга хэмжээнд идэвхитэй оролцсон нийт сурагчиддаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *