Найрсаг Баруун-Урт ГХУС аян

“Найрсаг Баруун-Урт’ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Аз жаргал-Миний нүдээр’ гар зургийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл’, “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход-Миний үүрэг оролцоо’ илтгэлийн тэмцээн тус бүр амжилттай зохион байгуулагдлаа. Гар зургийн уралдаанд нийт 79 бүтээл оролцсоноос
1-р байр 3 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Б.Учрал
2-р байр 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч М.Номинжин
3-р байр 3 дугаар сургуулийн 9а ангийн сурагч С.Бямбацэцэг
4-р байр 3 дугаар сургуулийн сурагч Ч.Бөртө-Үжин
5-р байр 3 дугаар сургуулийн 5б ангийн сурагч Б.Намуун
6-р байр 4 дүгээр сургуулийн 1-р ангийн сурагч О.Анужин
7-р байр 2 дугаар сургуулийн 5а ангийн сурагч А.Сарнай тус тус шалгарлаа. Гар зургийн бүтээлүүдээр гаргасан үзэсгэлэн 2 өдөр нийтэд дэлгэгдсэн байна.
Илтгэлийн төрөлд нийт 28 илтгэл оролцсоноос
1-р байр 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Т.Будсүрэн, А.Ганболор
2-р байр 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Э.Болортунгалаг
3-р байр 2 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхгэрэл
4-р байр МСҮТ-ийн сурагч У.Энхчимэг
5-р байр 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч А.Хонгорзул
6-р байр 2 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Э.Анужин тус тус шалгарсан байна. Баруун-Урт 2018.10.11

Санал болгох мэдээ

Аймгийн Засаг даргын А/161 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засварын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *