Ёс зүйн дүрэм

                                                                                                                                                         Тамгын газрын даргын 2021 оны

                                                                                                                                                         дугаар 03 сарын 02  -ны өдрийн  A/12

                                                                                                                                                          тоот тушаалын хавсралт

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Хамрах хүрээ: Хариуцах эзэн:
Баруун-Урт сумын ЗДТГ-ын албан хаагчид Ёс зүйн хороо
Танилцах: Нийт албан хаагчид Хуудасны тоо:

 

БОДЛОГО:

Байгууллагын нийт албан хаагчид нь төрийн албаны үнэт зүйлс, баримтлах зарчмыг алхам тутамдаа дээдлэн байгууллагын нэр хүнд, эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, өндөр ёс суртахууны хэм хэмжээнд биеэ авч явах, мэргэжил, ур чадвараа дайчлан, хууль тогтоомж, дотоод журам, заавар болон энэхүү дүрмийг мөрдөж, бие биенээ хүндэтгэн, хариуцлагатай, ёс зүйтэй, үнэнч шударгаар ажиллана.

ЗОРИЛГО:

Байгууллагын нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах үнэт зүйлс, зарчим, ёс зүйн дүрэм, хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, даган мөрдүүлэх болон тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах.

НЭР ТОМЬЁО:

            Ялгаварлан гадуурхалтДараах үндэслэлүүдээр ямар нэг хүнийг ялгаварлан гадуурхахыг ойлгоно. Үүнд: нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдал, ХДХВ/ДОХ-ын статус, жирэмсэн эсэх, бэлгийн чиг хандлага, нийгэмд эзлэх байр суурь, эцэг эхийн статус, гэрлэлтийн байдал, намын харьяалал, улс төрийн үзэл бодол, албан тушаал, эрх мэдэл г.м.

            ХүчирхийлэлХүч, эрх мэдлээр давамгайлж, бусдын дургүйцлийг хүргэх, дарамтлах, доромжлох, айлган сүрдүүлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж буй бүх тааламжгүй үйлдэл;

            Бэлгийн дарамтБусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, уриалан дуудах, санал болгох, өдөх, эсхүл бэлгийн харилцаанд орохоос аргагүй байдалд оруулах, бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох, үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, албадан тулган шаардах байдлаар нэр төр, эрх чөлөө, хувийн халдашгүй байдалд халдах үйлдэл;

            Нэр төрийг гутаан доромжлохБусдыг үзэн ядах, атаархах, өсөрхөх байдлаар нэр төрд нь халдах, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр доромжлох, худал мэдээлэл тараахыг ойлгоно.

НЭГ. ЖУРМЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ

  • Байгууллагын нийт албан хаагчид
  • Гэрээт ажилчид
  • Зөрчлийн тухай гомдол ирүүлсэн иргэн

 

ХОЁР. ЗОРИЛТ, ҮНЭТ ЗҮЙЛС

2.1. Зорилт: “Хүн бүрийн эрх ашгийг эрхэмлэсэн, найрсаг хүндэтгэлтэй харилцааг бий болгох, албан хаагч бүрт эрх тэгш хандах, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дээрэлхэн сүрдүүлэлт, гүтгэлэгээс ангид ажиллах орчныг бүрдүүлнэ.”

 

2.2.  Үнэт зүйлс:

Мэргэшсэн өндөр чадавхи.– Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг;

Манлайлал – Цаашдын ахиц хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог;

Санал санаачилгаХөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг;

Багийн сэтгэлгээХарилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг;

Өөриймсөг үзэлАжилдаа болон байгууллагадаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг;

Үнэнч шударга зарчим –Монгол Улсын хууль, журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг.

 

ГУРАВ. АЛБАН ХААГЧДЫН ХАРИЛЦАА

3.1.  АЛБАН ХААГЧ:

3.1.1.  Үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхах, нэр төрийг гутаан доромжлох, дээрэлхэн сүрдүүлэх, гүтгэхээс ангид байх;

3.1.2.  Хэл амаар доромжлох, заналхийлэх, доог тохуу хийх, үйл хөдлөлөөр тохуурхах зэргээр ажил үүргээ хэвийн явуулахад саад тотгор, аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх;

3.1.3.  Бүдүүлэг зан авир гаргах, бусадтай зүй бусаар харьцах болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх;

3.1.4.  Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, худалдан борлуулахгүй байх;

3.1.5.  Ажил хэрэгч бус этгээд байдлаар хувцаслахгүй байх;

3.1.6.  Ажлын байранд галт зэвсэг, хутга мэс авчрахгүй байх;

3.1.7.  Аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

3.1.8.  Бодит бус мэдээлэлд автахгүй байх;

3.1.9.  Албан тушаал, эрх мэдлийн хэмжээгээр бусдыг ялгаварлахгүй байх;

3.1.10. Байгууллагын мэдээ, мэдээллийн аюулгүй байдал болон хувь хүний нууцыг чандлан хадгална.

 

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГӨ, ОЮУНЫ ӨМЧ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

4.1.  Байгууллагын оюуны өмч, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах;

4.2.  Байгууллагын өмч хөрөнгө болон бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч ашиглах, эвдэн сүйтгэх, устгах, худалдан борлуулахгүй байх

4.3.  Албан хаагч нь байгууллагын хөрөнгийг өөрийн эрх ашгийн төлөө эсхүл санхүүгийн ашиг олох зорилгоор ашиглахгүй байх;

4.4.  Албан хаагчид нь байгууллагын оюуны өмчийг хувийн үйл ажиллагаандаа ашиглахгүй байх

 

ТАВ. ТАЙЛАН, МЭДЭЭ

5.1.  Ёс зүйн хорооны үйл ажиллагааны тайланг улиралд 1 удаа байгууллагын мэдээллийн цагт, жилд 2 удаа Засаг даргын зөвлөлд тайлагнана

 

ЗУРГАА. ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛЭХ

6.1. Албан хаагч нь хууль тогтоомж болон энэхүү ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн, зөрчигдөж байгааг мэдсэн бол Ёс зүйн хороонд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

6.2. Ёс зүйн хороо нь зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авах, мэдээлэгчийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.

6.3   Зөрчлийн талаарх мэдээллийг бичгээр, и-мэйлээр

/yoszuinhoroo2020@gmail.com/ хүргүүлж болох ба ажилтан нэрээ нууцлах зорилгоор нэргүй мэдээллийг байгууллага дээр байршуулсан “Ёс зүйн зөрчил хүлээн авах хайрцаг”-т хийж болно.

6.4.  Иргэнээс ирсэн зөрчлийн талаарх мэдээллийг и-мэйлээр болон бичгээр хүлээн авна.

Жич: Зөрчлийн талаар мэдээлэл өгч буй иргэн өөрийн нэрийг бичсэн байх ба нотлох баримтыг хавсаргана.

 

ДОЛОО. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ

7.1. Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх, үүрэг:

7.1.1. Гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг авах;

7.1.2. Зөрчил гаргасан ажилтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд хорооны хуралд оролцуулж нэмэлт тайлбар гаргуулах;

7.1.3.  Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох;

7.1.4.  Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг шалган сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дүгнэлт гаргах;

7.1.5. “Ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх;

7.1.6.  Аливаа нотлогдоогүй баримтыг үндэслэн шийдвэр гаргахгүй байх;

7.2  Байгууллагын  ёс  зүйн  зөрчлийг  шийдвэрлэх  эрх  бүхий  албан  тушаалтнууд нь энэхүү дүрмийн хэрэгжилт болон тухайн ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан

эсэхийг дараах мэдээлэл, гомдол, үүрэг даалгаврын дагуу судалж, ажлын 5 (тав) өдрийн дотор тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргана:

7.2.1. Ажилтан болон иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу;

7.2.2. Компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар, хүсэлтээр;

7.2.3. Ёс зүйн хорооны гишүүний санаачилгаар;

7.2.4. Дотоод хяналт хариуцсан ажлын хэсгээс ирүүлсэн саналын дагуу;

7.2.5. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр

7.6. Ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зөрчлийг Ёс зүйн хороо шийдвэрлэж чадаагүй тохиолдолд байгууллагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

7.7.  Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна.

7.8.  Хороо нь ёс зүйн дүрэм, хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, ажлын 5 (тав) өдрийн дотор дүгнэлт гаргана. Дүгнэлт нь гишүүдийн гарын үсэг зурснаар баталгаажина.

7.9.  Дүгнэлтийг Тамгын газрын даргад танилцуулна.

7.10.Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг санаатай болон санамсаргүй байдлаар нуун дарагдуулах, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

 

НАЙМ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

8.1.  Энэхүү дүрмийн хэрэгжилтэд Ёс зүйн хороо хяналт тавьж ажиллана.

8.2. Эрх бүхий албан тушаалтан эсхүл хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн ажилтанд Тамгын газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

8.3.  Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.